Та өөрийн амьдарч буй нөхцөл хүрээлэн буй орчин нийгэм өдөр тутмын хэвшмэл амьдралаасаа ямар нэгэн утга агуулга , зүй тогтол , шинэ санаа , агуулгыг олж хардаг уу? Мэдээж тийм биз? Бид өдөр бүр л ямар нэгэн утга санааг илэрхийлж , утга агуулдаг тэмдэг тэмдэглэгээнүүдтэй таардаг зохицон амьдардаг. Байшин барилга , хувцас хунар , зан үйлийн элементүүд бичвэр , эд юмс бүгд цаанаа ямар нэгэн утга учир санааг тээж , ойлгуулж байдаг. Энэ бүхий л утга агуулга тань өөрөө бэлгэ тэмдэг юм.Өөрөөр хэлбэл утгын төлөөлөл , тэмдгийн утга санаа нь тэмдгийг агуулж буй юмс , тэдгээрийн шинж харилцааны тухай мэдээлэл гэж ойлгож болно. Урлаг бичгийн хэл , уран сайхны шинжлэх ухаан г.мэтийн нэгдэл ч бас мөн.
Гэрлэн дохион 3 өөр гэрэл , бүтээгдэхүүний шошгон дээрх тэмдэглэгээ , ном сонин дэээрх үг, үсэг, тоо, тэмдэгтүүд , химийн элементын тэмдэг гээд тэмдэгтүүд гэр, сургууль, ажил гээд нийгмийн бүхий л орчинд оршин тогтонодог . Эдгээр тэмдэгтүүд өөрөө соёлыг бүтээдэг
Тэмдэгтийг хүн бүтээдэг учраас соёлыг ч мөн бүтээдэг. Тэмдэгт нь ил ба далд утгыг илэрхийж сайн эсвэл мууг ойлгуулах зэрэг бэлгэдлийг утгатай учир тэмдэгт бүр бэлгэ тэмдэг байдаг.Жишээ нь :
туг, далбаа , төрийн сүлд гэх мэт. Монгол түмний бэлгэдлийн ойлголтоор цагаан өнгө цэвэр ариуныг, хөх өнгө мөнхийг , улаан өнгө ялалт халуун дотно байдал, шар өнгө үржин дэлгэрч өсөн бойжихын бэлгэ тэмдэг болдог. Бас дээлний захыг уруу харуулж л болно, дээлний захан дээгүүр алхаж болно , малгайг дор тавьж болохгүй г.м .
Түүхийн дурсгал археологийн олдвороос эхлээд улс үндэстэн бүрийн үлгэр домог, эрдэм мэдлэг , дуу бүжиг , зан заншил , шашин шүтлэг нь тухайн улс үндэстэний соёлын оюуны болон материаллаг өв. Бид мянга мянган жилийн өмгөх түүхийн дурсгалаар дамжуулан өнгөрсөн цаг үеэ судалдаг .Тэрхүү түүх дурсгал нь бэлгэ тэмдэг тэмдэглэгээ буюу сүг зураг чулуун дээрх бичээс, үйсэн дээрх бичиг зэрэг билээ. Энэ бүгдийг тайлан уншсанаар өнгөрснийг танин мэдэж чадна
Ийнхүү хамгийн энгйин зүйлээ эхлээд эртний түүхийн судалгаа хүртэл бэлгэ тэмдэ дээр суурилан түүгээр дамжуулан соёлыг бүтээж байдаг. Хамгийн чухал нь бэлгэ тэмдгийн хүн өөрөө бүтээн туурвидагт байна.Уг тэмдэгтийн тогтолцооны үүрэг нь
-Мэдээллийг дамжуулах буюу санаа бодлыг илэрхийлэх
-Дамжуулагдаж буй мэдээллийг сонсож буй талд ойлгомжтой хүргэх юм
Одоо харин та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Бэлгэ тэмдэг байхгүй бол яах вэ? Тэдгээрийг бүтээхгүй бол яах вэ? Миний тухайд уг асуултанд "Нийгэм замбараагүй болж , дэг журам соёл өнөөдөр байхгүй ч байу болно" хэмээн хариулна .Бэлгэ тэмдэг гэгч энгийн танин мэдэхүйг ойлголт ч угтаа асар том үзэл шалтгаан , ш.у нийгмийн соёлын том хэсэг тогтвортой байдал . Хүн байхын тулд асар олон шинэчлэл байгууалтыг хийдэг шиг бэлгэ тэмдгийг ч мөн адил авч үзэн чухалчилсаар өдийг хүрсэн билээ
Эцэстээ та соёлыг ойлгох , оролцохын тулд бэлгэ тэмдгийг ашиглаж , мэддэг л байх шаардл
No comments:
Post a Comment